Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-нд шүлхий өвчин гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн  Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат сумдад 1997 үхэр өвчилснөөс 11997, Хэнтий аймгийнГалшар сумдад 392 үхэр өвчилснөөс 392, Дорноговь аймгийнАлтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 568 үхэр өвчилснөөс 563 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 12 суманд 2957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2952 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2202086 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 295 цэгт 1425 хүн 285 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Өмнөх өдрөөс Хэнтий аймагт 4, Сүхбаатар аймагт 24, Дорноговь аймагт 16, нийт 44 үхэр нэмж өвчилсөн байна.

Монгол улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой комиссын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд доорхи арга хэмжээг авч ажиллаж байна. Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэгт Хэв журмын цагдаа-8, Замын цагдаа-6, Онцгой байдал-7, Мэргэжлийн хяналт-8, Мал эмнэлэг-11 нийт 40 албан хаагч 12автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, 287 тээврийн хэрэгсэл, 2183 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 402 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад 746 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, голомтын бус бүсээс 33.05тн үхрийн мах, 33.72тн хонины мах, 22.9тн адууны мах, 11.65тн ямааны мах, 21.6тн тэмээний мах, сүү 10 литр, үхрийн толгой 1 ширхэг, ямааны арьс 1 ширхэгийг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.