Авто оношилгооны төвүүд хоёр ээлжээр ажиллаж эхэллээ
2014/02/26
Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр 10 гаруй хувиар нэмэгдэж түүний ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй сөрөг үр дагавар байнга өсч байна. Энэхүү сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааг жилийн турш явуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг өнөөдрөөс эхлэн 2 ээлжээр буюу ажлын өдрүүдэд 8-20, амралтын өдрүүдэд 9-19 цагийн хооронд ажиллуулж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны арваннэгдүгээр сарын 16-нд дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих зорилтыг тус үндэсний төвийн хамт олон бүрэн дэмжиж, төрийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх зорилт тавьж үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгох ажлыг техникийн хяналтын үзлэгийн ажлаар эхлүүлж байна.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч та бүхэн техникийн хяналтын үзлэгтээ оны эхнээс орж авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцно уу.