Шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
2014/02/27
Шүлхий өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад шүлхий өвчинтэй тэмцэж буй ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах зорилгоор Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг шүлхийн голомт бүхий аймгуудад ажиллалаа.
Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яам, Мал эмнэлэг, үржлийн газрын төлөөлөл багтан ажиллалаа.
Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх аймгуудад улсын болон орон нутгийн чанартай замын пост, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналтыг газар дээр нь шалгах, шүлхий өвчний тархалтыг зогсоох, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, ариутгал халдваргүйжүүлэлт, шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр амьтдыг вакцинжуулах ажлыг тогтоосон хугацаанд зааврын дагуу хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
Ажлын хэсэг уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэж хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж дээрхи арга хэмжээний хүрээнд гарсан зардлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын орлогч даргын өгсөн үүргийн дагуу Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчний цагийн байдалтай холбогдуулан шүлхий өвчний халдвараас сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг аймаг, нийслэлийн холбогдох албадаас нэгтгэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлж, хамтран ажиллах ажлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх 3 аймгийн 12 сумын нутагт 2681 үхэр шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснийг зориудаар устгаад байна.
Шүлхий өвчний халдвараас сэргийлэх ажлын хүрээнд 8 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 297 хяналтын цэгт 1410 хүн, 285 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
ielgjug cv · 2014/02/28
ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж танд, Шадар сайд Д.Тэрбишдагвын хэрэглэгч та хаан гэсэн формын “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн данагар нэртэй илтгэлд“ “Төрийн алба гэдэг бол мэдлэггүй, чадваргүй, дадлага туршлагагүй, зүтгэл сэтгэлгүй хэн нэгний дамжин өнгөрөх туршилтын талбай биш, харин эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх өндөр шалгуур, өндөр босготой алба. Төрийн аль ч байгууллагад мэдлэг мэргэжил дадлага турш**********раа тухайн ажлын байранд тавигдсан шалгуурыг бүрэн хангасан хүн байх ёстой. Ийм байж эс чадваас төрийн албанд зууралдахын хэрэг юун...” гэсэн сүржин уриалгыг сануулмаар байна. Эрхэм эрхэлсэн сайд Тэрбишдагва ч “илтгэл, эрх туслах 2-ынхоо шалгуур үзүүлэлтийн агууламжийг нэгтгэнэ гэдэгт иргэд найдаж байна. Энэ нь шударга ёсны эхний алхам болох “А” үсэг шүү дээ.