Кино найруулагч Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо
2014/02/27
Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа Г.Бадамрагчаагийн хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцсэн юм.
Уг шүүх хуралд Ерөнхий шүүгчээр Ё.Цогтзандан, шүүхийн бүрэлдэхүүнд А.Алтангэрэл, С.Батгэрэл нар оролцлоо. Шүүх бүрэлдэхүүн О.Цэнгэл, Г.Бадамрагчаа нарын гурван хүнд холбогдох хэргийг авч хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болголоо.
Эл хэргийг эргэн сануулбал, Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгаж шалгасан юм.
Өмнө нь хэд хэдэн удаа шүүхээс нэмэлт байцаалтад буцааж байсан билээ. Тэгвэл өнөөдөр шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгов.
Х.Даваа
Зочин · 2014/03/01
одоо өчнөөн сараар ажил амьдралаараа хохирсон хүн энэ засгийг шүүхэд дууд....
Зочин · 2014/02/28
монголын төр нээрээ хүүхдээс дор сэтгэх юм аа .угаасаа хэн ч итгэхгүй юманд татвар төлөгчдөөс авсан мөнгөөр иргэнээ мөрдөж мөшгөөд ха ха