Г.Бадамрагчаа нарт холбогдох хэгийг хэрэгсэхгүй болголоо
2014/02/28
“Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулан төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон хэмээн хуулийн байгууллагад шалгагдаж байсан найруулагч Г.Бадамрагчаа, Өвөрмонголын зохиолч, сэтгүүлч О.Цэнгэл, "Галданбошигт сан”-гийн тэргүүн н.Батболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шалгагдсан энэхүү эрүүгийн хэргийн шүүх хуралд ерөнхий шүүгчээр Ё.Цогтданзан, шүүгчдээр А.Алтанхуяг, С.Батгэрэл, улсын яллагчаар Б.Эрхэмбаяр нар оролцсон. Улмаар шүүх бүрэлдэхүүн Г.Бадамрагчаа, О.Цэнгэл нарын гурван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Зочин · 2014/03/01
Мэдээж ш дээ онигтой юм аа мгл-ын тагнуул ичээч хуухэд нохойн доог кккк