•  
  •  
  •  
  •  

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа МАН- лидерүүд, фракцын зодоон эрчээ авсан. Эв нэгдэлтэй гэдгээ үнэт зүйл болгодог тус  намын УИХ-дахь бүлгийн гишүүд хоёр хуваагдав. Үндсэндээ одоогийн намын дарга У.Хүрэлсүх, өмнөх намын дарга М.Энхболдын тал гэж хуваагдах болсон юм. Гэтэл энэ хоёрын, энэ хоёр фракцын зөрчлийн цаана МАН-ын зарим бүлэглэл хүчээ авч, ялж байгаа талд нь улс төрийн болон кнопны дэмжлэг үзүүлснийхээ төлөөсөнд албан тушаалын амттайг авч байв.

Ийм нэгэн төлөөний хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди ба түүний хүрээллийнхэн юм. Тэрээр анх Оюутолгой төслийг эхэлж байх үед буюу 2010-2012 онд Монголын талын 34 хувийг төлөөлж, ТУЗ-ийн гишүүнээр ажиллав. Дараа нь АН-ын Засгийн газар байгуулагдахад чөлөөлөгдөж, дөрвөн жил завсарласан юм. 2016 оны сонгуульд МАН ялав. Н.Багабанди буцаж ирж дахиад л Оюутолгой ТУЗ-ийн гишүүнээр томилогдов. Энэ удаа тэрээр ганцаараа ирсэнгүй.

Монголын зэсийн бизнесийг, зэсийн гэрээнд нөлөөтэй оролцохоор хоёулаа иржээ. Н.Багабанди өөрөө Монголын зэсийн хамгийн том төслийн ТУЗ-д ажиллана, дээр нь өөрийн итгэлт хүнээ “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилуулж чадав. Тэр нь УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэт үйлдвэрийн одоогийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн юм. Эх сурвалжийн хэлснээр Х.Бадамсүрэнг “Эрдэнэт”-ийн захирлаар томилуулах, үлдээхийн тулд Ерөнхийлөгч асан Н.Багабанди гурав дахиа гуйсан байна.

Анх томилоход нь тухайн үеийн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, мөн УИХ-ын дарга М.Энхболд нараас гуйсан. Дараа нь засаг солигдож шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өөрийн итгэлт хүн Хэрлэнг “Эрдэнэт”-ийн захирлаар томилох яриа улс төрийн хүрээнд хүчээ авсан байв. Гэвч Ерөнхий сайд хэлснээ хийсэнгүй, Хэрлэнгээ Ашигт малталын хэрэг эрхлэх газрын даргаар томилон нь өнөөх Н.Багабандийн “Х.Бадамсүрэн үлдээж өгөөч” гэх гуйлттай холбоотой байжээ. Энэ үйл явдлын дараа Х.Бадамсүрэн нь үйлдвэрийнхээ “Стандарт банктай холбоотой өрийг шийдэж чадаагүй, улс төрийн сэдэв болгосон, мөн тус үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахад идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн оронд харин ч нөгөө талтайгаа хуйвалдсан, өндөр цалингийнхаа хажуугаар 180 гаруй сая доллараар тавилга авьсан зэрэг хэл аманд өртөж байлаа. Тийм учраас түүнийг өөрчлөх саналыг улстөрчдөөс тавьж, сая “Эрдэнэт”-ийг ТӨҮГ болгоход боломж гарлаа гэж харж байв. Хариуцлага тооцож түүнийг үйлдвэрийн ерөнхий захирлаар томилж үүрэг гүйцэтгүүлсэн ч удалгүй дахин томилжээ. Энэ нь бас л Н.Багабандийн гуйлт байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Гэхдээ энэ томилгоонд нь МАН-ын залуу гишүүд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авч улсын үйлдвэрийн газар болгох хувьсгалыг удирдсан өнөөх таван гишүүн ч дургүй байгаа сурагтай. Гэхдээ энэ үйл явдлаас харахад Монголын улстөрчид, улс төр эдийн засгийн бүлэглэлүүд “Эрдэнэт”-ийн гэрээ, түүнийг хуваарилах эрх мэдлийн төлөө засгийн эрхийг авах дайны өрсөлдөн тэмцэлддэг нь хэвээр байгаа бололтой. 

Э.Мөнхцэцэг 

http://itoim.mn/article/T1mj4/16543