Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийнхан мэдээлэл хийлээ. 

Энэхүү хоёр байгууллага хамтран хүнсний ногооны 275  дээжид хийсэн судалгаагаар 40 орчим хувьд нь пестицид илэрсэн байна. Сэлэнгэ аймгаас ирсэн дээжийн 55 хувь, Төв аймгаас 34 хувь, Өмнөговь аймгаас ирсэн дээжийн 33 хувьд нь бордооны орц, норм хэтэрсэн, өөр төрлийн хортой бодисын агууламж хэвийн хэмжээнээс илүү их байсан нь тогтоогджээ.

ЭМШУИС-ийн багш Г.Эрдэнчимэг "пестицид гэх бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судасны тогтолцоонд нөлөөлөхийн дээр бэлгийн эсийг хордуулж,  ургийн гаж хөгжилд нөлөөлдөг" гэсэн юм.

Х.Даваа