Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 2177 үхэр өвчилснөөс 2177, Хэнтий аймгийн  Галшар суманд 402 үхэр өвчилснөөс 402, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 586 үхэр өвчилснөөс 586 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 12 суманд 3165 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс3165 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 291 цэгт 1706 хүн 279 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 17, Дорноговь аймагт 7, нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1928 малыг нэмж вакцинжуулсан байна.  

Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга тогтоол гаргаж халдваргүйжилт ариуттгал хийж байгаа.  Тодруулбал, Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэгт Хэв журмын цагдаа-7, Замын цагдаа-8, Онцгой байдал- 6, Мэргэжлийн хяналт- 8, Мал эмнэлэг- 10 нийт 39 албан хаагч 12автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, 1234 тээврийн хэрэгсэл, 860 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 539 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 1091 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 18 толгой адуу, 10 тн үхрийн мах, 18.3 тн хонины мах, 11.8 тн ямааны мах, үхрийн шир 1 ширхэг, хонины нэхий 17 ширхэг,1 тн дайвар бүтээгдхүүн, 86400 ширхэг өндөг, 31 л сүүг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.