“Мөнх Эвсэг” гэх компани олон улсын өндөр зэрэглэлийн “Radisson Blue” гэх зочид буудал барихаар гаднаас хөрөнгө оруулагчид олж, хамтран ажиллахаар тохиролцоод ажлаа эхлүүлээд байжээ.  Харин энэхүү барилгын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа “Мон-Аз” компанийн захирал Т.Батжаргал гурван давхар барилга барих болсноо хэлж, харилцан ярилцаж тохиролцсон байна.  Гэсэн ч төд удалгүй хэлсэн үгнээсээ буцаж нийтийн эзэмшлийн талбайгаас 1.1 метр газар хумсалж, гурван давхар барилгаа есөн давхар болгон өөрчлөн барьж эхэлсэн байна. 

“Мөнх Эвсэг” компанийн захирал Р.Энхтайваны хувьд шүүх цагдаагаар явж, тэдний буруутай гэдгийг тогтоолгосон ч эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулж, заргалдаж яваад үр дүнд хүрэхгүй хэмээн сүрдүүлсэн аж. Үүгээр ч зогсохгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа төрөл бүрийн сөрөг  цацаж эхэлжээ.


Нийтийн эзэмшлийн талбайгаас хумсалж, бусдын эрх ашгийг уландаа гишгэлж байгаа энэ мэт асуудал барилгын салбарт давтагдсаар байна, салбар хариуцсан дарга нар минь. 

Гурван давхарын зориулалтаар авсан газраа сунгаж есөн давхар болгосон нь явдлаа  “Мон-Аз” компанийнхан хууль бидэнд үйлчлэхгүй  хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд  энэ асуудалд анхаарах цаг нь болжээ.

 

Э.Мөнгөн