Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.