Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-нд шүлхий өвчин гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 2190 үхэр өвчилснөөс 2190, Хэнтий аймгийн Галшар суманд 402 үхэр өвчилснөөс 402, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 579 үхэр өвчилснөөс 589 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 12 суманд 3181 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 3181 үхрийг зориудаар устгажээ. Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 13  Дорноговь аймагт 3 нийт 16 үхэр нэмж өвчилсөн байна.

 Дээрхи сумдын нийт 2359139 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 296 цэгт 1869 хүн 319 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна.

 

Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор  Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод

байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэг ажиллаж байгаа.  Тэдгээр  төвд Хэв журмын цагдаа 9, Замын цагдаа 9, Онцгой байдал 6, Мэргэжлийн хяналт 8, Мал эмнэлэг 11 нийт 43 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, 214 тээврийн хэрэгсэл, 2695 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 414 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4 дүгээр зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 532 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 3 адуу, 5,8 тн үхрийн мах, 6,91 тн хонины мах, 0.51 тн адууны мах, 0.2 тн ямааны мах, 6.3 тн тэмээний мах, 1 тн гахайн мах, 26,62 литр сүү илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.

Эмээлтийн товчоогоор Архангай аймгаас, Баруун турууны товчоогоор Сэлэнгэ аймгаас мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мах, махан бүтээгдэхүүн оруулж ирсэн 1 иргэнд 20 000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан байна.