Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ УИХ-д нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ
2019/05/13
Монгол Улсын улс төрийн амьдралд хамгийн олон жил идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг бол Цахиагийн Элбэгдорж билээ. Ардчилсан хүчнийг хоёр удаа удирдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдаар мөн л хоёронтоо ажилласан тэрээр УИХ-д гурван удаа сонгогдсон.
Мөн 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм.
Ийнхүү иргэдийн дэмжлэгийг харамгүй их авч байсан Ц.Элбэгдорж өдгөө иргэдийн хамгийн дургүй улс төрчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон.
Иймээс ч улс төрд эргэн ирэх түүний хүсэл биелэх магадлал бага болоод буй юм.
Гэвч түүний хүү Элбэгдоржийн хүү Эрдэнэ улс төрд орж, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж эхэлжээ.
Э.Эрдэнэ нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр ажилладаг юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Э.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд Ховд аймаг, Баянзүрх дүүргийн аль нэгнээс нэр дэвших сонирхолтой байгаа аж.
Харин АН-ын удирдлагуудын хүрээнд Элбэгдоржийн хүүг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв эсэх талаар байр суурь нь зөрүүтэй байгаа гэнэ.
Э.Эрдэнэ нь 1989 онд төрсөн, АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй.
Оксфордын их сургуульд магистр хамгаалсан.
Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм Шинжилгээний Ажилтан, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан бөгөөд өдгөө “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.
Э.Мягмар
www.Sonin.mn
Зочин · 2019/05/14
Хүү минь эртхэн овогоо солиул энэ эцгийн чинь нэр 60 жилдээ л хусаад арилахгүй. Хөгийн жингэр байгаа юм.
Зочин · 2019/05/13
Монголчууд эцэгт нь хууртсан. Одоо юм хэмжээтэй. Энэ хүү мэдэхгүй л байна даа.
Арай үгүй байлгүй дээ · 2019/05/13
Эцгийнх нь балаг дуусаагүй байхад. Орж ирвэл ёстой "алуулах" байлгүй.
Арай үгүй байлгүй дээ · 2019/05/13
Эцгийнх нь балаг дуусаагүй байхад. Орж ирвэл ёстой "алуулах" байлгүй.
Зочин · 2019/05/13
ibiidee aabiinhaa nugliig uureed mongol turuus hol bai.!!!. bas l idej uuhiin DON shugelsen hunii sanaand oròmgui muuhai zuil hiisen hun l bna biz dee.MUU HUNII UDAM gej.ElBEGEE HUUGE hairlahgui bna uu!!!.Aabaasaa bolood nasaaraa chichlegdej haraalgaj jbna bh daa huurhii...
za bolid og · 2019/05/13
ZA ENE L DUTAAD BAISAN YUM ARD TVMEN NVDEE NEESEN SHVVVVV
иргэн6 · 2019/05/13
Удам муут урвагч сувдаг сэтгэлтэнгүүд Монголын төрд хожим бүү үзэгд
Зочин · 2019/05/13
Uliigee hiij ene tolgoigoo gashilganaa, Hench chamaig took songohgui. 7 uuliin tsaaguur dald Bai,,,
бодлын хулгайч · 2019/05/13
ЗА ЁСТОЙ ҮГҮЙ ШҮҮ. АРД ТҮМЭН МИНЬ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙ. ААВ НЬ МОНГОЛЫН ТӨРӨӨР ТОГОЛСОН ОДОО ХҮҮГЭЭРЭЭ ДАМЖУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Зочин · 2019/05/13
9 үэийн дараа шүү