Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн автобусны хуучин эцсийн буудлын авто зам дээр суудлын автомашин том оврын автобустай мөргөлдсөн байна. Үүний улмаас тус хоёр машины дунд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасагт иржээ.

Энэхүү дуудлагын дагуу очиход "Сонато" маркын суудлын автомашин, "Дево" загварын "Автобус-3" ОНӨҮГ-ын нийтийн тээврийн автобустай мөргөлдөж "Сонато" маркын автомашины жолооч 26 настай эрэгтэй хавчуулагдан хүнд гэмтсэн байжээ. Тэднийг ослын газраас холдуулж  эмнэлгийн анхны туслаж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна. Автобусанд 20 гаруй зорчигч байсан бөгөөд ослын үеэр зарим зорчигчид суудлаасаа унаж, цонх мөргөж бэртсэн аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор холбогдох газрынхан ажиллаж байгаа аж.

Энэхүү мэдээг жолооч нартаа сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Х.Даваа