Хөдөө аж ахуйн салбар мөхөл рүүгээ ойртсоор
2014/03/04
Ирэх жил гурилын үнэ нэмэгдэхэд гайхах зүйлгүй болжээ. Өөрөөр хэлбэл манай улс стратегийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг гаднаас оруулж ирээд эхэллээ. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө 17 вагон буудай Оросын холбоны улсаас орж ирсэн бөгөөд ҮХААЯ-ны сайдын эзэмшлийн “Милл хаус” ХХК-д буулаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбар мөхөлдөө ойртож байгааг илтгэж байгаа юм.
Тодруулбал, улаан буудайгаа экспортлодог байсан Монгол Улс нэг л өдөр гаднаас 100 тонн улаанбуудай нэмж импортоор авахаар болсон. Монгол улс түүхэндээ байгаагүй их хэмжээгээр буюу 100 000 тонноор нь ОХУ-аас авахаар болсон бөгөөд ингэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа.
Манай улс гаднаас улаан буудай оруулж ирэхээр арчаагүй тариаланчидтай улс биү. Харин салбарын сайд нь бодлогогүй, хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсантай шууд холбоотой гэдгийг хэлэх хүн байна. Өөрөөр хэлбэл манай улс 1990 он гэхэд улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортлох хэмжээнд хүрсэн амжилттай байсан. Социализмын үед буюу 1985-1988 онд дээд тал нь 640 гаруй мянган тонн улаанбуудай хураан авч байжээ. Энэхүү хүрсэн төвшин нэгэн үе бүрэн унасан ч "Атрын III аян"-ыг зарласны дүнд 2012 оны эцсээр дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Мөн 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг одоогийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцийг дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдааны нэг тод жишээ болж байгаа юм. Алдаа гаргасан гэдэг нь хэд хэдэн зүйлээс тодорхой харагдаж байгаа. Тухайлбал Х.Баттулга сайд, яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газраас гаргасан тоо нь зөрүүтэй байдаг. Харин энэ тоог тариаланчид нягталж үзэхэд бүр ч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам олны тархийг угаасан тоо баримт гаргасан болох нь тогтоогдсон байдаг. Тиймдээ өнөөдрийг хүртэл улсын нөөцөд байсан 204 мянган тонн улаан буудайг хэрхэн зарцуулсан тайланг ХХААЯ-наас шаардсан ч гаргаж өгөхгүй байгаа.
Энэ талаар салбарын сайд нь "2014 онд Засгийн газрын тэргүүн экспортоо дэмжиж, импортыг багасгах зорилт дэвшүүлнэ” гэж мэдэгдсэн. Гэтэл Засгийн газар импортыг дэмжсэн хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас зөв бодлого явуулбал Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудайгаар дараагийн ургац хураалт хүртэл дотоодын гурилын хэрэгцээг хангах боломжтой.
Улаан буудай импортлох гэж байгаа нь нэр бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гурилын үйлдвэрүүдийг дэмжих зорилготой байна. Өнгөрсөн онд эрх баригчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 48 тэрбум төгрөгийн дэмжлэгийг гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Гэтэл үүний 31 тэрбум төгрөгийг ганцхан гурилын үйлдвэр авсан байдаг. Тэр ч бүү хэл нэр нь дуулдаж байгаагүй олон гурилын үйлдвэр авсан. Энэ асуудлаар холбогдох байнгын хороонд санал тавьж, ямар компаниудад хэдэн төгрөг хуваарилсан, хэрхэн яаж зарцуулсан талаар хяналт шалгалт явуулахаар болсон.
Монгол Улс жилд улсын нөөцөд 198 мянган тонн хүртэл буудайг авдаг байв. Энэ онд 28 мянган тонн л нөөц бүрдүүлжээ. Тиймээс ийнхүү гаднаас улаан буудай оруулж ирж байгаа юм байх .
Бид өнгөрсөн жил 2013 онд 369.8 мянган тонн улаан буудай хураан авсан бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад улаан буудайн ургац 95.3 мянган тонноор буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бид хурааж авсан буудайгаараа дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж хүрэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, одоо хурааж авсан буудайгаар 206.4 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой гэсэн. Харин манай улсын жилийн гурилын хэрэгцээ нь 187.7 мянган тонн аж. Тэгэхээр бид гаднаас улаан буудай худалдаж авах шаардлага байсан эсэхийг эргэж хармаар.
Тэгвэл улаанбуудай оруулж ирэх нь хэнд ашигтай вэ? Үүнээс ямар сөрөг үр дүн гарах вэ?
1. Тариалан эрхлэх сонирхлыг бууруулах, тариаланчид улаан буудай биш рапс тариалах “дуртай” болгоно.
2. Рапс тариалснаар хөрс шимгүй болж, дараа тариалан эрхлэхэд асуудал үүснэ.
3. Татварт төлсөн та бидний мөнгийг нөөц бүрдүүлэх нэрийдлээр хэсэг бүлэг нөхдүүд өөрсдийнхөө бизнесийг дэмжих зорилгоор ашиглаж байна.
4. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнээ гаднаас оруулж ирэх нь тухайн улсаас шууд хараат болох эхлэлийг тавьж байна.
5. Валютын урсгалыг гадаад руу гаргах хор уршигтай . Одоо хэсэг бүлэг бус бүх нийтийн эрх ашгийн төлөө анхаарах цаг ирсэн юм биш үү? Сайдаа нэг бодоод үзээрэй.
А.Баярмаа
Зочин · 2014/03/05
үнэхээр санаа зовоохоор юм болж байгаа юм байна даа? хяналт тавьдаг газар байна уу? эх оронч үзэлтэй хүмүүс ээ
Зочин · 2014/03/05
энэ үнэхээр санаа зовохгүй байхийн аргагүй салбар төвийн бүс нутагт мал өслөө гээд яриад байна малчидийг төрөөс дэмжээд л баина гэтэл өнөөдөр гудамжинд явж баигаа тариаланчаас ургац ариван авсана уу гэж асуухад малд идүүлээд олигтои юм аваагүйээ гэж баих юмаа малчйд малаа өглөө билчээрт гаргахдаа тарйалангийн талбайруу туудаг болжээ монгол хүн хаана аж төрөх нь хүний эрх боловч энэ байдалд төрөөс доривтой арга хэмжээ авахгүй болэнэ чухал салбар мөхлийн ирмэгт нэгэнт иржээ малд идүүлэн барин жаахан юм хураах болохоор камбайн хүрэлцэхгүй цасан даруулах гэх мэт тоочоод байвал эрсдэл маш их байна малчид тариаланчид хоёрийн зөрчйлдөөнөөс хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга соц нийгмийн үед жаргалантийн загдал баригадад 4000 малтай баисан бол 2013 оны жилийн эцэсээр 50 гаруй мянган мал тоолуулсан гэх мэдээ байна загдал зөөхийн хөндий газар тариалангийн 20 гаруй гавъяат баатар төрсөн тариалангийн жинхэнэ цөм эх орон шүү дээ энэ чухал тулгамдсан асуудлийг зөв эерэгээр зохицуулах цаг хугцаа хаяанд ирсэн баина атрийн 3 р аян 2024 он хүртлэх цогц бодлого гэх мэт арга хэмжээ аяныг ямар сонирхолтой хүмүүсээр удирдуулаад баина мэрэгжлийн өндөр боловсоролтой ажлаа саин мэддэг хүмүүсээр удирдуулмаар баина энэ хавар улаан буудай хүнсний ногоо тариалалт хийхүү яахав гэсэн тээнгэлзэл тээсэн хүмүүс засгийн газар хаварийн тариалалтаас өмнө тогтоол шийд гаргана гэж хүлээж баина даа
Зочин · 2014/03/05
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179