Их хэмжээний мөнгөн эдлэл хилээр нэвтрүүлэхийг завдлаа
2014/03/04
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2014 оны 03 сарын 01-ний өдөр Истанбул -Улаанбаатар чиглэлийн ТК-342 рейсийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Ц, Н нар нь 6 кг мөнгөөр /үнэт метал/ хийсэн эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна. Үүнийг ГЕГ-ын Гаалийн улсын байцаагч нар илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна.
Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Зочин · 2014/03/05
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179