Жолоочид хамгийн аюултай газруудын жагсаалтад Монгол оржээ
2014/03/08
Мичиганы их сургуулийн дэргэдэх Тээврийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд жолоочид хамгийн аюултай газруудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтын 12-т Монгол орсон байна. Гэвч энэ жагсаалт нь нэлээд маргаан дэгдээжээ. Учир нь судалгааг гаргахдаа зуун хүн тутмаас хичнээн хүн ослын улмаас нас барсан хэмжээг харгалзсан байна. Уг нь бол зуун километр тутам хэдэн хүн амиа алдсанаар тооцоолон гаргах ёстой байсан гэнэ. Тээврийн судалгааны хүрээлэнгээс мөн жолоочид хамгийн аюулгүй орнуудын судалгааг гаргасан юм. Түүний нэгдүгээрт Мальдив орсон бөгөөд тэнд нь 100 000 хүн тутамд хоёр хүн нас барсан гэсэн судалгаа гарчээ.
Ингээд жолоочид хамгийн аюултай орнуудын жагсаалтыг толилуулж байна.
1.Намиб
2.Тайланд
3.Иран
4.Судан
5.Свазиланд
6.Венесуэл
7.Конго
8.Малави
9.Доминиканы Бүгд Найрамдах улс
10.Ирак
11.Төв Африкийн Бүгд Найрамдах улс
12.Монгол
Зочин · 2014/03/09
oros