Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-нд шүлхий өвчин гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат сумдад 2291 үхэр өвчилснөөс 2291, Хэнтий аймгийн Галшар суманд 402 үхэр өвчилснөөс 402, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад 635 үхэр өвчилснөөс 635 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 13 суманд 3328 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 3328 үхрийг зориудаар устгаж, нийт 3226248 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 285 цэгт 1633 хүн 281 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өмнөх өдрөөс Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 11 үхэр нэмж өвчилсөн, бусад голомтод нэмж өвчлөл гараагүй байна.

Шинээр 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс баруун тийш 35 км-т 2 өрхийн 10 үхэрт шүлхий өвчин илэрснийг устгаж, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.  

А.Баярмаа