Япон улсаас  Иений хөнгөлөлттэй зээлийн 1 төсөл, хоёр төрлийн буцалтгүй тусламж олгох гэж байна. Үүнийг  баталгаажуулахаар маргааш 16 цагаас Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Т.Шимизү болон Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар Гадаад харилцааны яамнаа төслийн Ноот бичигт гарын үсэг зурахаар боллоо.  Тодруулбал


1. Иений хөнгөлөлттэй зээл: “Инженер, технологийн дээд боловсрол”  төсөл

2. Японы дэвшилтэт бараа бүтээгдэхүүнийг танилцуулах төслийн бус буцалтгүй тусламж: Эмнэлгийн болон асаргаа сувилгааны тоног төхөөрөмжүүд нийлүүлэх төсөл
3.  Соёлын буцалтгүй тусламж “МҮОНРТ-ийн программийн хангамжийг сайжруулах төсөл”-д тус тус  туслалцаа үзүүлэхээр болсон байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа