"Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам", Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлт, хэрэгцээтэй "Тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалт"-ыг шинэчлэн гаргалаа.

2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, cap бүр үндэсний тэтгэлэг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, сард олгох тэтгэлгийн хэмжээ, хугацааг тогтоож байгаа юм. Доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутанд тэтгэлэг олгохдоо сургууль, суралцагчид дараах шаардлага тавина.

  - Сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос өмнөх жилийн төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсон буюу Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраар баталгаажуулсан байх;

  - Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;

   - Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;

    - Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах;

    - Сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.

Харин тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалтыг ойрын жилүүдэд гадаад дотоодын их, дээд сургуульд бэлтгэх доктор, магистр, бакалаврын мэргэжил тус бүрээр гаргасани байна. Ингэхдээ салбарын яамдын санал, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн зорилт, бүтээн байгууллалтын төлөвлөлтөд үндэслэсэн аж.

Х.Даваа