Архинд хордож хоёр хүн нас баржээ
2014/03/09
Энэ сарын 8-нд Завхан аймгийн Нөмрөг сумаас 35 км-ийн зайтай Тэргэлийн даваа гэх газар архи ууж байсан хоёр хүн архинд хордож нас баржээ. Тодруулбал Завхан аймгийн харьяат 62 настай эрэгтэй Ч, 49 настай эрэгтэй Д нар амиа алдсан байна. Харин тэдэнтэй хамт архи уусан 27 настай эрэгтэй Б нь тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Энэхүү мэдээллийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргаас тодруулахад хэрэг болсон нь үнэн. Тодорхой мэдээлэлгүй байна. Эргээд холбогдож мэдээлэл аваарай гэж байсан юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа