Онгоцны хэсэг болон сүүл олдсон гэх мэдээлэл ташаа гэв
2014/03/09
Хоёр хоногийн өмнө алга болсон Малайзын агаарын тээврийн БОИНГ 777-200 ER онгоцыг хайх эрлийн ажиллагаанд Вьетнам, Хятад, Индонез, Сингапур, Тайланд, Австрали, АНУ, Филлипин, Малайз гэсэн найман улсын 34 нисэх онгоц, 40 хөлөг онгоц дайчлагдан ажиллаж байгаа юм. Тэгвэл онгоцны хаалга, сүүл хэсэг далайгаас олдсон гэх мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Харин энэхүү мэдээлэл нь ташаа мэдээлэл энэ тухай мэдээллийг Вьетнамын Засгийн газар хийгээгүй гэсэн юм. Тодруулбал, Малайзын Иргэний агаарын тээврийн газрын дарга Azharuddin Abdul Rahman хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ "Бид онгоц байтугай онгоцны хэлтэрхий ч олоогүй байна" гэлээ. Мөн тэрбээр нисэх онгоцны хаалга олдсон гэх мэдээллийг албан ёсоор няцаалаа.
Тухайн бүс нутгийн хөлөг онгоц болон нисэх онгоцонд ямар нэгэн байдлаар аюулын дохио ирээгүй бөгөөд зорчигчдийн гэр бүлийнхэнд сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг сануулжээ.
Аврах ажиллагааны гол үйл ажиллагаа одоогоор Тайландын эрэг орчмын Андаманы тэнгист болж байгаа юм байна. Учир нь, онгоцны радарт тэмдэглэгдсэн мэдээллээс энэ хэсэгт онгоц буцаж эргэн Куала-Лумпур руу ниссэн байж болзошгүй юм. Гэвч нисэх онгоцны нислэгч онгоц чиглэлээ өөрчилж байгаа талаар ямар нэгэн мэдээллийг дамжуулаагүй гэнэ.
1Х.Даваа