2013 онд Увс аймагт гэр бүлийн хүчирхийллийн 165 хэрэг гарчээ
2014/03/10
2013 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага Цагдаагийн газарт 165 иржээ. Үүнийг Увс аймгийн Прокурорын газраас судалж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд танилцуулахын зэрэгцээ 2014 онд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгуулж тодорхой ажлуудыг хийхээр болсон. Тиймээс төлөвлөгөөний дагуу “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүр хөгжлийн хэлтэс, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн нар болон сум багийн ажилтан, ТББ-ийн төлөөлөгч нар оролцон тус тус мэдээлэл хийж санал солилцсон бөгөөд хэлэлцүүлийг аймгийн прокурор Т.Мөнхбаяр удирдаж явуулсан байна.
Тус хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсныг оролцогч нар дүгнээд уг хэлэлцүүлгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө боловсруулах, 2014 оны 5 дугаар сард аймгийн хэмжээнд иргэд, олон нийтийг хамруулсан өргөн хэлэлцүүлэг дахин зохион байгуулах болон суурь судалгаа авах ажлын хэсэг байгуулах, дээрхи хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах өрөө байгуулах, тусгай дугаарын утас ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүдэд өртөж, гэмт хэргийн золиос болж, эрүүлж мэнд амь насаараа хохирдог. Тиймээс энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Прокурорын газраас шат дараатай хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Зочин · 2016/04/20
mongoliin erchuud unheer gomdoj baina . dan erchuudiig buruudgah gesen balair zangaa atah heregtei enenii ard yu nuugdaj baigaa yum bol .
Зочин · 2015/01/20
Увс нуур амны цангаа тайлахгүй Увс хүн замын нөхөр болохгүй
Зочин · 2014/03/11
****waa haltaraa
Зочин · 2014/03/11
юу солиороод байгаа амьтан бэ чи
Зочин · 2014/03/11
Увс хүнийг бүх монголчууд дагах болно
Bub · 2014/03/11
Увс аймагт Хүчирхийллийн эсрэг төв байгуулах хэрэгтэй юм биш үү!