ОХУ-ын Монголч эрдэмтэнг “Алтангадас” одонгоор шагнав
2014/03/10
Орчин үеийн монгол судлал, монгол түүх, монгол оросын харилцаа, монгол урианхайн судлал, ОХУ дахь монгол судлалыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн, Эрхүү хотын Байгалын эдийн засаг, эрх зүйн их сургуулийн багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.В. Кузьминыг 60 насны ойн баярыг нь тохиолдуулан Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Болд Эрхүү хотноо энэ сарын 7-нд гардуулж баяр хүргэв.
Шагнал гардуулах ёслолд Эрхүүгийн Байгалын эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн удирдлага, Эрхүү дэх монголч эрдэмтэдийн төлөөлөл, Ю.В.Кузьмины шавь, сурагч болон Эрхүүгийн Монгол оюутны холбооны зөвлөлийн гишүүд байлцлаа.