“Алтан мөрдөстөнгүүд” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа
2014/03/10
"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб болон Засаг дарга Д.Оросоо өнөөдөр тус дүүрэгт амьдардаг генералуудыг хүлээн авч уулзлаа.
“Алтан мөрдөстөнгүүд” уулзалт өдөрлөгт 12 генерал хүрэлцэн ирж дүүргийн удирдлагатай санал бодлоо солилцсон юм.
Мөн Хилийн 0164 дүгээр анги дээр очиж ангийн алдрын тасалгаа, бие бүрэлдэхүүнтэй танилцан цэрэг байлдагч нартай уулзаж, байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.
Дашрамд дуулгахад, 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор 11 хүнд генерал цол олгосноор Монгол Улсад генерал цолийг анх бий болгосон байна.
Мөн Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг өсвөр насны хүүхэд, залуучуудад сурталчлах, цэрэг эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Бид ирээдүйн эр цэрэг” тойрон аялал, мөн ахмад дайчдын уулзалтыг ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулсан юм.
Х.Даваа