Төрөлт нэмэгдсэн сайхан мэдээ байна.  Тодруулбал , улсын хэмжээнд 2014 оны эхний 2 сард 12897 эх амаржсанаас  12972 хүүхэд амьд төрсөн байна.  Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 510 буюу 4.1 хувиар, хүүхдийн тоо 520 буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны 2 дугаар сард 6485 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 597 хүүхэд буюу 10.1 хувиар нэмэгдлээ.