Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэр орох авто зам дээр Марк-2, Прусс-11, Аксент загварын суудлын автомашинууд мөргөлдсөн байна.  Хэргийн газарт  ОБЕГ-ын  шуурхай бүлэг, ЯТТ болон Замын цагдаагаас очиход  Марк-2, Прусс-11, Аксент загварын суудлын автомашинууд мөргөлдөж 30-42 насны 5 иргэн хүнд гэмтсэн байжээ.  Тэдэнд гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ын автомашинтай хамтран ГССҮТ-д хүргэсэн байна. Харин  38 настай эрэгтэй хавчуулагдаж ослын газарт  нас барсан байжээ.  

Ослыг шалгаж байгаа бөгөөд ы замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг  жолооч нарт анхааруулж байна.

А.Баярмаа