Монголын нийтийн дууны салбарт хүчтэйхэн орж ирсэн МУСТА, дуучин Г. Бадамцэцэг саяхнаас уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан ороод байжээ. МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан тэрээр хэсэг завсарласны эцэст залуу дуучин Ж.Энхболдтой хамран хэд хэдэн уран бүтээлээ сонсогч олондоо өргөн бариад байсан билээ. Харамсалтай нь Бадамцэцэг маань дахин уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрөх бололтой. Учир юунд вэ? гэвэл 10 гаруй жилийн тэртээ суумгай болгож орхисон осолын хор уршиг дуучин бүсгүйг маань ахиад л зовоож хорвоог харах 2 нүдийг нь харанхуйлсаар байгаа гэнэ. Өөрийн гэсэн өнгө аясыг агуулсан асар их тэнхээг хайралсан уран бүтээлүүд гаргахаар төлөвлөөд байсан дуучин Г.Бадамцэцэг маань гадагшаа явж нүдний хагалгаанд орно гээд их л тэвдүүхэн яваа юм байна. Сэргэлэн авхаалжтай дуучин бүсгүй маань хурдан эдгэрч олон сайхан уран бүтээлүүдийг үзэгч сонсогчиддоо өргөн барих нь дамжиггүй...

МУСТА дуучин Г.Бадамцэцэгт чин сэтгэлээсээ тулахыг хүсвэл Badamtsetseg Badmaa гэсэн фэйсбүүк хаягаар нь  болон 99162624 утсаар холбогдоорой.

Хаан банк:5007778385

Төрийн банк:104400036819 

Сайн бүхэн дэлгэрэх болтугай...