Нугас тасрах шахлаа автобусны жолооч нараа
2014/03/11
Том оврын автобусны жолооч нарыг түрэмгий, танхай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэд ийм байх учиргүй. Өөрөөр хэлбэл автобусны жолооч өөрөөсөө гадна олон арван хүний амь насыг хариуцаж, хотын соёлыг түгээгч нэгэн байх ёстой.
Өөрөөр хэлбэл олон нийтэд түргэн шуурхай, аюулгүй үйлчил гээд автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгсөн. Тэгтэл автобусны жолооч нар томоожих нь битгий хэл ёс суртахуун, хувь хүнтэй холбоотой асуудлууд өөрчлөгдсөнгүй. Зөвхөн нэгдүгээр эгнээгээр явах ёстой автобуснууд гуравдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү, нэгээс гурав руу гэх мэтчилэн зам дээр дураараа авирлана. Үүнээс нь болж зохиомол түгжрэл үүснэ.
Үүнээс гадна үе үе тормос гишгэж зорчигчдын нуруу нугасыг таслах шахна. Гэнэт огцом тормослосны улмаас зорчигч унах юм бол “зүгээр үү?” гэж асуухын оронд “сайн барьж явах чинь яасан юм бэ?” гэж ирээд л загнана. Өөрөөс нь болж хохирвол хариуцлага хүлээх шинж ер нь алгаа. Аль ч улсын нийтийн тээвэрт ийм бүдүүлэг араншин байдаггүй л байх.
Автобусан дотроо тамхи татдаг, зорчигчдынхоо тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, Өнөөдөр бүх автобусанд тамхи татахыг хориглочихоод байгаа. Тэгтэл автобусны жолооч нар кабиндаа тамхиа баагиулан татаж байгаад л цонхоор акуркаа шидэж танхайрдаг. Зорчигч, замын хөдөлгөөнд оролцогчдыг утгаар нь дээрэлхэж байгаа юм.
Энэ мэтээр автобусны жолооч нарын гаргадаг нийтлэг дутагдал нэгээр дуусахгүй.
Зорчигч сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхлүүлж, хаалганд хавчина, 2-р эгнээнээс зорчигчоо буулгаж суулгана. Тэгсэн хэрнээ нийтийн тээврийнхэн өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхдээ сайн. Цалингаа тэдэн хувиар нэмэгдүүлнэ хэмээн ажил хаяж, жагсаж эсэргүүцнэ. Ажлаа дээд зэргээр сайн хийгээд нэмүүлье гэвэл асуудалгүй л байх...
Тэгвэл энэ бүхнийг хэрхэн таслан зогсооход автобус компанийн удирдлага сэтгэл гаргаад хэдэн сургалт явуулаад жолооч нараа сургачих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл автобусны жолооч нарт хотын соёл, харилцааны соёл, ажлын ёс зүй зэрэг цогц сэдвээр сургалт явуулчихмаар байнаа. Нөгөө талаас автобусны жолооч нарын хариуцлага, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах цаг болжээ. Согтуугаар автобус жолоодох, жолоогоо бусдад шилжүүлэх, хурд хэтрүүлснээс явган зорчигчийн аминд хүрсэн гээд зорчигч, замын хөдөлгөөнд оролцогчдыг хохироосоор байна.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж иргэдийг нийтийн тээврээр тайван амгалан тайван зорчих нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч өгнө үү Нийтийн тээврийн газрынхаан, автобус компанийн удирдлагуудаа...
А.Баяраа
muugi · 2014/03/13
ene avtobusni jolooch nart ajilin hariytslaga tavimaar yumaa.hunee avah gej hoorondoo muudlatsan baij uraldah yum.tgej bno geju? bid ymar uraldaani mashind suugaad ybj bga bish,tiim bizde mongolchuudaa????? aij tugshij ybsaar bgaad bushuuhan buuj sanaa amarah yum.mongo togrogoo ogon baij ybj bga bish biluu????????? 500 togrog bolgoloo geed yu ni oorchlogdson yum,yag heveeree.bohir zavaan.konduktorn gej boon ****,hariltsaani soel mdehgui,joloochn bhoor ***ihaa tataadl utsaar yariaadhleh yum bol zondo zondoo.yaj ene avtobus buz ***jih be????? hurdhan oorchlogdoosei gej husiej bnadaa,hurdah shigl tsever tsemtsger tohitoi uilchilgeetei avtobusaar uilchluuleh yumsan.
Зочин · 2014/03/12
магнай болиочээ. та нар юм хийж бүтээж, дэлхийд Монгол гэдэг нэрийг гаргасан хүнээ өнөөдөр ингэж улалзуулж эвгүй байдалд оруулж байхаасаа ичээчээ? Яг үнэндээ аваргийн хэлдэгээр хэл ам тэмцэл хийж байна гэх нэрээр өөрсдийгөө үнэнч шудрага гэдэг нэрээр хий хоосон орилолдож хийсэн бүтээсэн зүйлгүй өөрсдийгөө хоосон рекламдахаа болиочээ. Тухайн үед аваргийн авахаас өмнө цирк ямар янзтай болчихсон байсныг урлаг соёлыг мэддэг хүмүүс мэднэ, Магнай чи бол мэдэхгүй ээ. Монголын циркийг өдий хүртэл үргэлжлүүлэж авч явж байгаа аварга танд баярладаг шүү. ажлын амжилт хүсье.
Зочин · 2014/03/12
орой хүн сэлүүрсэн үёд орлого хөөгөөд буудлын буг болоод явж өгнөө байхгүй шүү . орлого биш рейс хөөдөг бол********ор бн.
Мино · 2014/03/12
Энэ удирдлагуудад нь хэлээд ч хэрэггүй хэллээ ч нөгөөдүүл нь чихгүй толгой царайлаад л явна би нэг удаа ******хи битгий татаад бай гэсэн чинь урдаас загнаад кондуктор нь чи битий од болох гэж ядаад бай ч гэх шиг ганц үг хэлээд л би гэдэг хүн од боллоо тэр автобусанд ******хины хууль хаана яваад байгаан бүү мэд тэр утас энэ тэрээр зургий нь авлаа ч арга хэмжээ авахгүй юм хэнд ч хандах юм мэдэх юм алга бас тэр олон хүний амь нас хариуцаж яваагаа мартаад утсаар маазраад яваа жолооч нарыг харахаар үнэндээ айдаг машин явдаггүй өдрөө автобусаар явах болгонд айдастай явдаг тэгэх бүртээ Үүл даргыг хараадаг яах гэж ийм тэнэг хууль гаргаваа гэж Хөөрхий хөгшчүүлийг харахаар өрөвдөх юм билетээ үзүүлээд загнуулаад л явахийн өөрсдөө улсаас мөнгий нь авдаг байж үнэгүй суулгаж байгаа аятай хэдэн ******тай кондуктор нь зандчаад л ер нь автобус гэдэг унаа үхлийн унаа л болсон юм байна сайхан намбатай явдаг жолооч нар байдаг ч дийлэнх нь хуучин микро барьж байсан тавьтаргүй юмнууд байх юм нийтийн тээврийхэн мөн замын цагдаагынхан хамтраад ажиллаж болдоггүй ю****** бас утсаар баталгаажуулсан зургаар нь арга хэмжээ аваад байвал арай гайгүй болох байлгүй гэж бодоод байхийн хэн ч гэсэн торгуулаад цалингаа хасуулаад байхыг хүсэхгүй шүүдээ
Зочин · 2014/03/12
Zaa*** chi biti **** bugd l ger oron ajil turul surguuli soylruga mungu tuluud yvj bga ene heden buduuleg jolooch naraas bolj hul gara gemteecheed huurhii min ajil hiigeed ydarj bga uurtai baih n aragui geed baihuu hhhhmm ystoi unen l ym bichsen bn ynbalaad bh ym bhgui zaa avtobusnii jolooch ch ter darhaa ch ter jaahan soyoltoi bmaar ym
Зочин · 2014/03/12
Unen l yum bichsen bna sht. Yu geed esrguutseed bga yum. Ene darhaa gej avtobus nii jolooch yum bna l da. Avtobusnii jolooch nar arai denduu2.
Зочин · 2014/03/12
zam garj yvahdaa ymar aidag geech.. urdah mashin ni zam tavij bhad ariin autobus ursgal suruud humuus dairah ***hna.. gartsan deer shu
darhaa · 2014/03/12
bitgii tegj hudlaa ymbalj bai hudlaa hunii muud durtai balai awgai nar l iim ym bichdeg ym ted chin bug l mash ih ydarch ywdag humuus ta nar shig hudlaa ymbalj ywdaggui ym
darhaa · 2014/03/12
bitgii tegj hudlaa ymbalj bai hudlaa hunii muud durtai balai awgai nar l iim ym bichdeg ym ted chin bug l mash ih ydarch ywdag humuus ta nar shig hudlaa ymbalj ywdaggui ym