Кен хүүхэлдэйтэй адилхан болох мөрөөдлөө биелүүлжээ
2019/07/19
Жонатан Дилан гэх канад залуу таван настайдаа анх Кен нэртэй хүүхэлдэйтэй болж үүгээрээ тоглох болжээ. Үүнээс хойш тоглодог тоглоом шигээ гадаад төрхтэй болохыг үргэлжид мөрөөдөх болжээ.
Харин 2015 оноос гадаад үзэмжээ өөрчлөхөөр эрс шийдэн 30193 долларыг зарцуулан эхний өөрчлөлтөө хийж байжээ. Одоо 30 настай тэрбээр уруулаа томруулан, хацраа өндөрсгөж, шүдээ цайруулах гэх мэт олон мэс засалд 1 640 доллар зарцуулаад байгаа гэнэ. Түүнчлэн цахим орчинд ихээхэн идэвхтэй оролцон инстаграм дээр 54 мянган дагагчтай болжээ.