Л.Элдэв-Очир, Б.Хурц нар худ ураг болжээ
2019/07/22
УИХ-ын гишүүн, "М-Си-Эс" группийн хувь нийлүүлэгч Л.Элдэв-Очир, Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан, генерал Б.Хурц нар албан ёсоор худ ураг болжээ.
Тодруулбал тэдний хүүхдүүд буюу Хурцын Тайван, Элдэв-Очирын Золзаяа нар өчигдөр буюу 2019 оны 07 сарын 21-нд хуримаа хийсэн байна.
Тэдний хурим “М-Си-Эс” группийн эзэмшлийн “Скай ресорт”-д болсон бөгөөд “М-Си-Эс” группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, жүжигчин Э.Ууганбаяр, "On and Off" продакшны продюссер Т.Нансалмаа нар хөтөлжээ.