2014 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор монгол залуусаа ажилтай орлоготой болгох, идэвхижүүлэх, улс эх орныхоо хөгжилд гар бие оролцоход нь дэмжих үүднээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж энэ онд залуусыг бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад ажиллалуулахаар болсон.

Энэхүү бригадын бүртгэл 21 аймаг 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт явагдаж байгаа бөгөөд залуучууд идэвхитэй бүртгүүлж байгаа юм байна.

Мөн Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах ажлын хүрээнд баригдсан “Буянт-Ухаа” цогцолбор хорооллын 1-р ээлжний 567 байрны захиалгыг ТҮЦ буюу төрийн үйлчилгээний цахим машинаар авах болсонтой холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд байрлах 20 ТҮЦ машин дээр “Буянт-Ухаа” хороололд захиалга өгөхөөр ирсэн иргэдэд техникийн зааварчилгаа өгөх 34 түр ажилтнуудыг Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж бэлтгэж өгсөн. Доор дурьдсан байршлуудад “Буянт-Ухаа” хороололд захиалга авах ТҮЦ машинууд ажиллаж байгаа аж.

Баянзүрх дүүрэг

14-р хороо Сандэй худалдааны төв, Сандэй Плаза ХХК

18-р хороо Офицеруудын ордон

23-р хороо Хужирбулан /Дэлгүүр, үйлчилгээний газар/ Эрхэм-Бүрд ХХК

Баянгол дүүрэг

7-р хороо Төв вокзал

Сонгинохайрхан дүүрэг

20-р хороо Орбитын эцэс /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Зүүн-Алдар ХХК

11-р хороо Хөтөлийн буудал /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Томмянган ХХК

16-р хороо 32-ын буудал, Миний дэлгүүр, Сонгино Хангай ХХК

31-р хороо СХД-ийн 31-р хорооны байр, СХД-ийн 31-р хороо

Сүхбаатар дүүрэг

12-р хороо 32-ын тойрог, Номин худалдааны төв, Номин тав трейд ХХК

Мэдээлэл технологийн үндэсний парк

1-р хороо Төв шуудан, Монгол Шуудан ТӨХК

Хан-Уул дүүрэг

2-р хороо Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв, Мөнх суврага ХХК

10-р хороо Чингис хаан ОУНО-ны буудал

8-р хороо Яармагийн дэнж /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Татаал Трейд ХХК

Чингэлтэй дүүрэг

 11-р хороо 17-ын дэлгүүр, Тэлмэн-Импекс хоршоо

 4-р хороо Тэнгис кино театр, Улаанбаатар Синема ХХК

 18-р хороо7-н буудлын эцэс, худалдааны төв