Энэ онд унадаг дугуйн зам нийслэлийн аль хэсэгт тавигдах вэ?
2014/03/12
Монголын Залуучуудын Холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд МЗХ,НЕТГ-ийн дэргэдэх “New image” клуб, “Залуу дугуйчин” клуб, Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо, "Canondale" дугуйн дэлгүүр, "Attila" дугуйн дэлгүүр, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоозэрэг нэр бүхий 9 байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан юм.“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл 2014-2016 оны буюу 3 жилийн хугацаанд 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барих бөгөөд эхний ээлжинд нийслэлийн төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд орж ажлаа эхлүүлэхээр болжээ. 2014 онд 12 ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхний санаачилсан ээлжит хэлэлцүүлэгийг хийсэн бол цаашид даатгалын үйлчилгээ /Монгол даатгал, Миг даатгал/, лизингийн үйлчилгээ /Арилжааны банктай тохиролцоно/, түрээсийн үйлчилгээ /Монголын дугуйн холбоо/, унадаг дугуйн стандарт /Авто замчин ЗХ/, унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг 2015 оны улсын төсөвт өргөн барих /2014 оны хавар, намрын чуулганд/, унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар төсөл, унадаг дугуйн үйлдвэррийг Монголд байгуулах тухай судалгаа, унадаг дугуйг олон нийтэд сурталчилах, унадаг дугуйтай байгууллага гэсэн ажиллуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн 1, 2, 3 –р хороо, Баянгол дүүргийн 3, 6-р хороогоор унадаг дугуйн зам тавигдахаар болжээ.