Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаа болгож Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 140 сая гаруй ам.доллар авч, зээлээ төлөөгүй хэрэгт "Жаст"группийн ерөнхийлөгч Ш.Батхүү шалгагдаж байгаа билээ.

Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулснаас хойш Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажлын хэсэг гарган шалгасан. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусах шатандаа орсон ч, Ш.Батхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлж, “Стандарт” банкнаас зээл авсан гэх асуудал хараахан тодорхой болоогүй байгаа аж.

Харин Ш.Батхүүгийн биеийн байдал тааруу байсан учир Клиникийн нэгдсэн төв эмнэлэгт шилжиж, биеэ эмчлүүлсэн юм. Улмаар сap гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн.  Тэрбээр одоо 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хоригдож байна.

Х.Даваа