20 жилийн түүхтэй САКУРА олон улсын сургуулийг онцолж байна
2019/08/21
Сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарт хувийн сургуулиуд ихээр байгуулагдаж байгаа бөгөөд тэр тусмаа бага дунд боловсролын хувьд хувийн сургуулиудын эзлэх хувь болоод нийгмийн үнэлэмж харьцангуй өндөр болж байна. Үүнийг дагасан бага дунд боловсролын тогтолцооны тэлэлт бий болсоны нэгэн жишээ бол 20 жилийн түүхтэй Сакура Олон Улсын сургууль юм.
Мөн суралцагч нартаа зориулж, сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон бусад зураг, бүжиг, шатрын танхим, IQ сургалт гэх мэт нийт 22 төрлийн сургалт, дугуйлангуудад хамруулдаг бөгөөд бусад хичээлээс гадуурх үйл ажиллагаа, нийгэмд тустай хөдөлмөрөөр хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг.
Сакура Олон Улсын сургууль нь 20 жилийн тэгш ойн хүрээнд Олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн “Сакура цэцэрлэг” болон Сакура Олон Улсын 2 дахь салбар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэн энэ 2019 ондоо багтаан ашиглалтанд оруулж, нээхээр төлөвлөн, ажиллаж байгаа нь энхрий бяцхан үрс, хүндэт эцэг эхчүүддээ барьж буй бэлэг юм.
Ингэснээр Сакура Олон Улсын сургууль нь Олон Улсын стандарт шаардлагыг бүх талаар хангасан боловсролын цогц үйлчилгээг үзүүлэх уялдаа бүхий САКУРА ЦОГЦОЛБОР болон өргөжих юм.
Эрдэм дэлгэрэхийн бэлгэдэл Сакура цэцгээр овоглосон манай сургуулийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.
Facebook page: Sakura International School
Web site: www.sakuraschool.edu.mn
ХАЯГ :Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам 306, Яармаг, Хүннү Моллын зүүн талд, Сакура Сургууль Улаанбаатар хот, Монгол улс
ИМЭЙЛ :[email protected]
УТАС :+976 8966-8966, 8955-8955