“Рио Тинто” Засгийн газраар баталгаа гаргуулах уу
2014/03/17
Өмнөговийн Номгон, Ханбогд сумын хилийн зааг нутагт, Оюу толгой ордын ойролцоо зэс, алтны ихээхэн нөөцтэй Хармагтайн орд гэж бий. Энэ ордын лицензийг хуучнаар “Айвенхоу майнз” буюу одоогийн шинэ нэрээр “Туркойз хилл ресурс” компани эзэмшдэг. “Туркойз хилл ресурс” гэхээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан “Айвенхоу майнз Монголиа Инк”-ийн толгой компани хэмээн ойлгож болох эсэхийг одоо тоймтой мэдэх хүн Монголд ховор болжээ. Гэхдээ юутай ч Р.Фредландын тэрхүү Айвенхоугийнхоо нэр дээр анх авсан Хармагтайн ордын лицензийг Канадын Xanadu Mines компани худалдан авахаар болов. Ийм хэлцлийг “Туркеоз хилл ресурс” компанитай хийж байна. Ойролцоогоор 14 сая орчим ам.доллараар өгч авалцах тухай ярилцаж буй аж.
Өнгөрсөн жил Р.Фредландын багийнхан Австралид зэс молибден, алт, ураны хэд хэдэн орд эзэмшдэг охин компани “Inova Resources”-ийнхаа хувьцааны 56,1 хувийг Хятадын “Шанси” компанид 85 сая ам.доллараар худалдахаар болсон юм. Түүнчлэн Казахстаны Кызылийн ордыг эзэмшдэг Altynalmas Gold компанийнхаа эзэмшлийн хувиас Голландын “Sumeru Gold BV” компанид 235 сая ам.доллараар арилжсан. “Altynalmas Gold”-ийн эзэмшилд байдаг “Bakyrchik” гэдэг алтны ордоо ч мөн ОХУ-ын “Полиметалл-д 500 сая ам.доллараар шилжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.
Оросын “Полиметалл” компани нь 2006 оноос манай Асгатын мөнгөний ордыг эзэмшиж, хамтарсан үйлдвэр байгуулахаар төр засгийн томчуудтай тохиролцож байлаа. Энэхүү тохиролцоог С.Баяр далдуур хийж, 2006 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Орост айлчлах үеэр сэмхэн гэрээнд нь гарын үсэг зуруулах гээд баригдаж хөгөө хөлдөө чирч байсан юм. Асгатын мөнгөний ордын нөөцийг 1996 онд тогтоосон байдаг. Хайгуулын ажлын дүнгээр энд 3-5 мянган тонн цэвэр мөнгө бий гэж үздэг. “Полиметалл”-ын эзэн С.Керимов тун зальтай эр гэдгээрээ Орост төдийгүй Европт гайхагдаж буй. Асгатыг манайхан дахин түүнтэй гэрээлэх гэвэл бид алдах нь гарцаагүй гэж зарим шинжээчид үздэг аж. Учир нь гэвэл С.Керимов гурван жилийн өмнө Канадын геологийн нэгэн компанийг зальдаж, хамаг хувьцааг нь авчээ. Тэгвэл одоо Айвенхоугийн алтны ордыг 500 сая ам.доллараар авах гэж байгаа нь алтны магнатуудыг сонирхолыг татаж эхлээд байна.
Хармагтайн ордын 90 хувийг “Туркойз хилл ресурс” буюу хуучнаар Айвенхоу нь өөрийн охин компани “Оюут Улаан” компаниараа дамжуулан эзэмшдэг. Үүнээс гадна Овоот толгойн нүүрсний ордыг эзэмшдэг “Саусгоби ресурс” компанийн хувьцааны 56 хувийг өөрийн болгоод байгаа. Оюу толгойн бүсийн хоёр ордыг эзэгнэсэн “Entrée gold” компани ч бас Айвенхоугийнх. Эндэхийн хувьцааны 9 хувь “Туркеоз хилл ресурс”-ийнх нь мэдэлд очоод байна.
“Туркеоз хилл ресурс” тийнхүү өөрт байгаа хамаг хувь эзэмшлээсээ баруун солгойгүй худалдаж эхэлсэн нь “Рио Тинто”-д төлөх их хэмжээний өр зээлтэй нь холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. “Рио Тинто” өнөөдөр Оюу толгойн орд дээр далд уурхайн төслөө хэрхэн үргэлжлүүлэх эсэх тун эргэлзээтэй байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч мөн иймэрхүү хариулт өгч байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах хэлэлцээр харин удахгүй шийдэгдэх байх гэсэн таамаг төдий яриа сонсогдов. Гэхдээ зарим эх сурвалжууд “Рио Тинто” Монголын Засгийн газраас баталгаа гаргаж өгөхийг шаардана гэж байх юм. Энэ юу л бол. Хэрвээ манай Засгийн газраар батгалгаа гаргуулаад далд уурхайгаа явуулна гэвэл байдал арай өөрөөр эргэж магадгүй. Засгийн газар гаднынханд найр тавин баталгаа гаргаж өгөөд, тэдний өмнө бас Оюу толгойн ордынхоо 34 хувийн хариуцлага, ашиг аль алийг “хүртэнэ” гэвэл тун хүнд болох биз ээ.
Б.Отгонбаяр
Зочин · 2014/03/18
Оюутолгойн колоничлолын гэрээ С.Баяр тэргуутэй луйварчид хийсэн. Одоо ч С.Баяр гэрээний барьцаанд гадаадад гарч алсаас Засгийн газрыг дарамталж байна. Харин Баабар гэгч эдийн засгийн **************** байж болох ****** аргыг сэдэж Алтанхуягийг буланд шахаж байгаа нь хирээс хэтэрлээ.
Зочин · 2014/03/18
боб монголын полметалл, алтны ордуудын лицензийг охин компани нэртэй жижиг компаниудад тарааж оюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдгээр хуурч монголын алт полиметаллыг монголын хөрөнгөөр босгохоор заль зохиож гар хөл бологсодоо төр нэрээр амбан сайд болгож төрд шургалуулан ажиллуулж байна
Зочин · 2014/03/18
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020