Cүүлийн үед болсон болоогүй сайхан сайхан нэртэй шагналын тоо хэрээс хэтэрсэн гэж хэлэхэд болно. Төрийн бус байгууллага нэртэй шагналын наймаа хийдэг баагий нарын гол бизнесийн оргил үе мэдээж мартын найман, цэргийн байр, 6 сарын 1 гээд үргэлжилнэ. Шагналын нэрүүд их гоё “Ард түмний ээж”, “Ачлалт аав” гээд л сонсохоор л нэг төрийн дээд одон меделиас илүү нэртэй гоё ганган өргөмжлөлүүд. Сайт ухаад сууж байсан ааваа ачлалтаар өргөмжлөн үү гэсэн суртчилгааг томоос том гаргажээ. Аавыгаа алдаршуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж гэнэ. Алтан боломж гэсэн учраас сонирхол татаад 9111-13** гэсэн дугаар луу нь залгасан авч байна. Шагнал өгөх газар мөн үү гэсэн тийм гэнэ. За ямар шалгуураар гээд эхлэх гэтэл шагнал дууссан мөнгөө төлөөд бид нар очиж гардуулж өгнө. Бид буяны ажил хийж байна гэнэ. Тэгэхээр эд нар их л сайхан буяны ажил хийж байгаа бололтой. Зарим нэг л ааваа баярлуулах санаатай мөнгө төлсөн нь тодорхой боллоо. Зардаг шагналд дургүй миний дотрыг маажсан үг нь бид буяны ажил хийж байгаа юм, мөнгөө төлөөд аваарай гэсэн үг сэтгэлээс гардаггүй. Мөнгө төлөөд аавдаа авч өгч байгаа гэдгийг мэдвэл буяны биш гутаан доромжилсон болмоор юм. 175.000-аар шагнал авч өгч байхаар төрсөн үрсийнх нь зургийг жаазлаад дурсгавал жинхэнэ буяны ажил болмоор доо. Зардаг нь ч болиод авдаг нь болиод гавьяа шагналын утга учир, хэм хэмжээ, үнэ цэнийг бодит болговол яасан юм бэ шагналын наймаачдаа.

Б.Бабу