Өөжгий "Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтоо хийнэ
2019/09/10
Монголын чадварлаг гитарчдын нэг Өөжгий буюу Д.Өлзий-Орших гэдэгтэй маргах хүн үгүй. Пентатоник наадмын таван удаагийн шагналт, Алтан гадас одонт ая зохиогч, продюсер, Никитон хамтлагийн хөгжимчин тэрбээр ирэх сарын 04, 05-нд "Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтоо "Улаанбаатар Палас"-ын концертын их танхимд толилуулахаар бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.
Тус тоглолтонд “Никитон”, “Мотив”, “4men” зэрэг хамтлагаас гадна “Харанга”-ын Лхагваа, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран, С.Сэрчмаа нар ая дуугаа өргөх юм байна.
Сонирхуулахад, Д.Өлзий-Орших нь "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Эрчүүд", "Хайртай гэхээсээ өмнө", "Чи над шиг дурлаж чадах уу" зэрэг дууны үг, аяыг бичсэн билээ.
Зохион байгуулагчаар "Max Music" Entertainment ажиллаж байгаа аж.
Албан ёсны фэйсбүүк хуудас нь: Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших