Герман улсад  энэ сарын 11-15 хооронд зохион байгуулагдсан  "OLDENBURG FILMFESTIVAL" -д найруулагч Г.Эрдэнэбилэг "Хийморь" бүтээлээрээ уригдан оролцсон юм. Тэгвэл уг кино "Spirit of Cinema"  буюу “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртлээ.

Энэхүү “Oldenburg International Film Festival” нь эхний тавд багтдаг олон улсын кино наадам юм.

"Хийморь"  киноны найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэг "Герман улсад таван өдрийн турш 50 гаруй улсын киног ээлжлэн гаргаж, нээлттэй үзүүлсэн. Ингээд хаалтын ажиллагааны үеэрээ 7 номанци шалгаруулсан юм. Манай кино хамгийн гайхалтай шагналыг авсан. Үүнийг сонсоод шоконд орсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Дашрамд дуулгахад, монгол мориороо дамжуулаад монгол ахуй, байгаль, экологио хайрлахыг цаад утгаараа гайхалтай илэрхийлж чаджээ гэж олон улсын кино шүүгчид "Хийморь" киног өндрөөр үнэлжээ.