Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-нд шүлхий өвчин гарснаас өнөөдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат сумдад 2291 үхэр өвчилснөөс 2291, Хэнтий аймгийн  Галшар суманд 405 мал өвчилснөөс 405, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад 693 үхэр өвчилснөөс 693 үхрийг устгажээ.  Өөрөөр хэлбэл  гурван аймгийн 13 суманд 3389 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 3389 үхрийг зориудаар устгаж, нийт 3806276 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоогооп байна. Өнөөдрийн байдлаар шүлхий өвчинтэй тэмцэх  275 цэгт 1155 хүн 254 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.

Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэг гаргасан байгаа.  Уг цэгт Хэв журмын цагдаа-8, Замын цагдаа- 5, Онцгой байдал- 5, Мэргэжлийн хяналт- 8, Мал эмнэлэг- 9 нийт 35 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж байгаа  ажээ.  Тэд  1556 тээврийн хэрэгсэл, 4027 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 316 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 1424 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, голомтын бус бүсээс 1 толгой адуу, 0.3 тн үхрийн мах, 3.24 тн хонины мах, 1.4 тн адууны мах, 0.5 тн ямааны мах, 5400 литр сүү, 13000 хонины нэхий, 21700 ширхэг ямааны арьс, 0.5 тн хонины ноосыг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлж,мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мах махан бүтээгдэхүүн оруулж ирсэн 3 иргэнд 75000 төгрөгийн шийтгэвэрээр захиргааны арга хэмжээ авсан байна.

 А.Баярмаа