"Архидан согтуурахтай тэмцэх" тухай хуультай танилц!
2014/03/19
“Архидан согтуурахтай тэмцэх” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Л.Эрдэнэчимэг гишүүн ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа билээ.
Энэхүү “Архидан согтуурахтай тэмцэх” хуулийн урьдчилсан байдлаар тусгаснаар 18 градусаас дээш хатуулагтай архийг худалдаалах зөвшөөрлийг 21 наснаас дээш 3 мянган хүн тутамд, харин үйлчилгээний газруудыг мянган хүн тутамд нэг байхаар тусгасан аж.
2013 оны байдлаар Улаанбаатар хотод 7107 архины тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бий. Өнгөрсөн онд нийт 25362 гэмт хэрэг бүртгэгдсэний 6406 нь, 795923 зөрчлийн 52499 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Архидан согтуурсны улмаас 123454 хүн эрүүлжүүлэгджээ. 2011 онд 412 хүн архины хордлогонд орж амь насаа алджээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: “Архидан согтуурахтай тэмцэх” хууль гарсаны дараа бол хамгийн түрүүнд ярьж хэлэлцүүлэх байгууллага нь манай нийслэлийнхэн. Тийм учраас албаны хүмүүс маань өөрсдийнхөө хэрэгжүүлж болохоор санал хүсэлтээ оруулах хэрэгтэй байна. Энэхүү согтууруулах ундаагаа хоёр төрөлд хувааж байгаа юм. Үүнд нэгдүгээрт 3-18 градустай буюу сул агууламжтай. Мөн 18 градусаас дээш буюу өндөр агууламжтай гэж хоёр хуваасан. Өндөр агууламжтай согтууруулах ундааг тусгай дэлгүүрээр зарна гэсэн заалт бий. Энэ тусгай дэлгүүр нь зөвхөн архи зарна бусад хүнсний бүтээгдэхүүнийг зарахгүй ээ. Өглөө тодорхой цагт онгойж, орой тодорхой цагт хаасан байх ёстой. Харин тусгай дэлгүүрийн хувьд бол тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоонд харьцуулан хийсэн. Одоогоор бол 3 мянган хүн тутамд гэсэн хуулийн заалт байгаа боловч энэ хуулийн үүнийг өнөөдөр бид албаны хүмүүстэй ярилцах шаардлагатай гэж үзсэн юм. Мөн ажиллах цаг дээр нийслэлийн санал хэлэх хэрэгтэй байгаа. Үйлчилгээний цэгүүдийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал нэлээн маргаантай явж байна. Орон сууцны нэгдүгээри давхарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний цэгүүдэд архи борлуулах зөвшөөрөл өгөх үү, өгөхгүй юу гэдэг асуудал дээр мөн санал авна. Түүнчлэн дээрх худалдан борлуулах цэгүүдийн зөвшөөрлийг хэрхэн авах, үүнийг яаж журамлах вэ? Асуудал бий. Бид иргэдийнхээ оролцоог нэлээд дээдлэе гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хороо, баг дээр гарсан хурлын тогтоолоор хэнд, хаана энэ үйлчилгээг явуулах эрхийн өгөх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Иргэд хуралдаа идэвхитэй оролцож санал бодлоо солилцох нь чухал” гэлээ.
Найман нэрийн архи зарах тусгай зөвшөөрлийг эргүүлэн татна
НЗАА-ны хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа: “Шинэ хуулин дээр бол манайх голдуу худалдаа үйлчилгээний бодлого барьж байгаа болохоор үйлчилгээний цэгүүдийн тоог цөөрүүлэх тал дээр анхаарна. Иргэдээс ундны усны худгийн тоо нэг дүүрэгт 10 байхад энэ согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тоо 70-80 хүрчихсэн байна гэж шүүмжлээд цөөрүүлж өгөөч ээ гэсэн санал их ирж байна. Ерөнхийдөө үүнд дээр квот тогтоох юм. Одоо үйлчилгээ явуулж байгаа найман нэрийн дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг эргэн татна. Харин сул агууламжтай архийг худалдаалах зөвшөөрөл олгоно” хэмээсэн юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод архи согтууруулах ундаа зардаг 3867 цэг байгаагийн 525 нь орон сууцны байрны нэгдүгээрт давхарт байрлаж байгаа билээ. Харин дээрх хуулийн төслийг баталснаар үүнийг бүр мөсөн хориглох юм байна. Архи согтууруулах ундаа зардаг цэгүүдийг 20:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байхаар хуулийн заалт оруулжээ. Мөн түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд нь 24.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах юм.
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийг лизензийг иргэдийн нийтийн хурлаас санал авч шийдвэрлэнэ гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн онцолж байв.
Дээрх хууль батлагдснаар архины төрлийн зар сурталчилгааг бүр мөсөн хориглох зэрэг заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Х.Даваа
Зочин · 2014/03/22
Tiime zov ******rulah undaanii reklamiig bur haah heregtei! Tertei tergui ***chiheed bn! Zardag gazriig ch ers tsooloh tsag bolson
Зочин · 2014/03/20
ZariinSan.com
Зочин · 2014/03/20
Зочин · 2014/03/20
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Зочин · 2014/03/20