Х.Тэмүүжин сайд удахгүй “дэлбэрэх” бололтой
2014/03/19
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын даргын томилгоог хийхдээ алдаа гаргасан гэлээ. Тус газрын дарга Б.Билэгт нь анх гентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэчлэлийг дэмжинэ гэдгээ хэлж байж томилогдож байсан аж. Харин одоо цагдаа хуучнаараа байал өөрт нь илүү ашигтай хараад байх шиг байна гэлээ. Тэрээр энэ тухай хэлэхдээ “Энэ хүн анх агентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэтгэлийг дэмжинэ гэдгээ хэлж байж энэ ажлыг авсан. Одоо цагдаа хуучнаараа байвал өөрт нь илүү ашигтай гэж хараад байна уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан бидний үзэл бодол зөрөөд байна. Энэ бол эцсийн дүндээ хувь хүний биш, улс орны асуудал байхгүй юу. Түүнээс биш хувь хүний хувьд зөрчилдсөн юм байхгүй. Юутай ч хуулийн байгууллагад шаардлагатай байгаа шинэтгэлийг хийнэ. Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь миний алдаа юм шиг байна. Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын удирдлагуудын томилгоог шинээр хийж, албажуулах ёстой. Гэвч би Б.Билэгт гэдэг хүн дээр энэ томилгоог хийгээгүй. Мэдээж хэрэг, асуудлыг Засгийн газраар оруулж шийднэ. Гэхдээ асуудлыг яаж оруулах, энэ хүнийг дахин томилох, эсэхээ би шийдээгүй байна.
ЦЕГ-ын дарга нь ийм үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхдүүд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа” гэлээ. Ямартай ч Б.Билэгт даргатай салбарын сайд нь хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ ярилцлагаараа хэллээ. Цаашид асуудал хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ер нь бол ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг Х.Тэмүүжин сайд тийм ч амархан суудлаас нь буулгаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Зочин · 2014/03/21
temuujin zaluu hun bj yasan uimraa amitan be
Зочин · 2014/03/20
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179