“Монос” ажилчдаа цомхотгоод, архи үйлдвэрлээд эхлэх чинь...
2014/03/19
Архи тамхины эсрэг хууль баталж түүнийгээ мөрдүүлэх гэж хичээж яваа Л.Эрдэнэчимэг гишүүн “Домогт” хэмээх архи үйлдвэрлэдэг болсон тухай мэдээлэл цацагдаж, эрхэм гишүүн үүнийг эрс үгүйсгэсэн. Үгүйсгэхдээ “Надад архины үйлдвэр байхгүй. Архидан согтуурахтай холбоотой хуулийн төсөл дээр ажиллаж байгаатай холбоотойгоор ийм дайралт хийж байна” гэж “АПУ”-гийн Г.Батхүү нарт хаягласан байж болохоор байр суурийг илэрхийлээд удаагүй байгаа билээ.
Харин албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол “Домогт” хэмээх архи үйлдвэрлэсэн “Арван-Ундарга” компани нь “Монос” группийн хуулийн зөвлөх Д.Ганзориг гэгчийнх ажээ. Д.Ганзориг нь “Монос” сургуулийн Удирдах зөвлөлд ажилладаг төдийгүй “Монос” группийн хэд хэдэн охин компанийн Удирдах зөвлөлд багтаж, хуулийн зөвлөхөөр нь ажилладаг аж. Тэгэхээр Д.Ганзориг нь Л.Эрдэнэчимэг гишүүний итгэлт түнш төдийгүй бизнесийн хамтрагч гэдэг нь тодорхой харагдана. Д.Ганзоригийг уншигч олон ч сайн таних байх. Учир нь Л.Эрдэнэчимэг М.Амбага доктортой салимоны эрх булаалдаж байх үед эрх зүйн өмгөөлөгчөөр ажиллаж, удаа дараа хэвлэлээр үзэгдэж байсан билээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Домогт” хэмээх архийг үйлдвэрлэж байгаа “Арван-Ундарга” компанийг 2010 онд үүсгэн байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн IV хороонд бүртгэлтэй байгууллага ажээ. Яахав ээ, манай эрх баригчдад архи үйлдвэрлэгчид бий. Г.Батхүү, Н.Алтанхуяг, Х.Баттулга тэргүүтэй ил далд олон хүнийг нэрлэж болох. Гагцхүү Л.Эрдэнэчимэг гишүүн маань архи тамхийг үзэн ядах атлаа өөрөө архи үйлдвэрлэж байгаа нь жаахан тоогүй хэрэг л дээ.
Зарим мэдээлэл сөхвөл “Монос” групп их биш ч гэсэн алдагдал хүлээх болсон учраас архи үйлдвэрлэж байгаа юм болов уу гэсэн таамаг бий. Юутай ч баттай эх сурвалжийн хэлж байгаагаар өнөөдрийн эдийн засгийн байдалтай уялдуулан “Монос” групп ажилчдаа цомхотгоод эхэлсэн гэдэг. Үүнээс үзвэл “Монос” алдагдал хүлээж, бизнесээ явуулахын тулд “Домогт” хэмээх архи үйлдвэрлэсэн ч байхыг үгүйсгэх аргагүй. Бизнес л бол бизнес шүү дээ, түүний хүрээг тэлж өргөжүүлж болно. Ямар хар тамхи зарж, хүний наймаа хийж байгаа биш хорин хэдэн градустай согтууруулах ундаа үйлдвэрлээ л биз, яагаад болохгүй гэж. Нөгөө талаар “Домогт”-ыг эмчилгээний зориулалтаар эмийн ургамлаар үйлдвэрлэсэн гэх юм билээ. Энэ тухайгаа ч чамгүй пиардсан нь архи үйлдвэрлэгч хэмээх нэрнээс зугтаах нэгэн гарц ч байж болно. Цаад утгаар нь авч үзвэл “Домогт” архи нь салимоноос нэг их ялгарах зүйлгүй. Салимоныг бодоход согтууруулах ундаа гэсэн томоохон ялгарах хүчин зүйл байгаа юм. Байдлаас харвал нэг доктортой салимоны эрхийг булаалдаж байхаар шууд утгаар нь архи үйлдвэрлээд түүний орц найрлагыг тойруу замаар авчихаж болно шүү дээ. Нэг төрлийн цэвэрхэн хулгай ч байж болохыг үгүйсгэх аргагүй.
Хөндлөнгийн нэгэн мэдээлэл сөхвөл Архидан согтуурахтай тэмцэх хуулийн нэг заалтад 28 градусаас дээш градустай догшин ундааг тодорхой цэгт худалдаална. Харин 28 градуссаар доош архи, шар айргийг найман нэрийн барааны дэлгүүрээр худалдаалж болох тухай аж. Тэгэхээр “Домогт” архийг найман нэрийн л бол аль ч дэлгүүрээр худалдаалж болох. Магадгүй, цаад санаа нь 28 градусаас дээш догшин ундааг нийслэлийн тодорхой цөөн цэгт арилжаалах нь тэр бүрий иргэд санаан зоргоороо худалдаж аваад байх боломж хомс. Харин хамгийн боломжит хэлбэр нь 28 градусын “Домогт” хэмээх сархад нь гарын дор худалдаалагдаж байгаагаараа туйлын онцлогтой. Эндээс харвал эрхэм гишүүн маань “Домогт” хэмээх сархадаа хэдэн сая тонноор нь борлуулах, алсдаа брэнд болгох тухай хуулийн төсөл дээр улайраад байгаа юм биш биз гэсэн хардлага ч бий. Догшин дарс үйлдвэрлэгч Г.Батхүү нарын эсэргүүцэл л тулгарна уу гэхээс бусдаар бол торох юмгүй явчихаж мэдэх хуулийн төсөл гэдэг нь харагдана. Эмх замбараагүй архидалт газар авсан, архины бизнес хэтэрсэн энэ үед байх л ёстой хуулийн төсөл. Тиймээс хаа хаанаа дэмжлэг авах магадлал туйлын өндөр. Хамгийн гол нь үүний эсрэг арга хэмжээ болох “Домогт” архи нь Монголын сархадны ертөнцөд монополь болж магадгүй юм.
Үүнд л хамаг учир бий.
Хэдэн сая тонноор нь арилжаалж иргэдээ хордуулдаг “АПУ” компанид том өрсөлдөгч гарч ирж байгаа ч юм билүү. Үйлдвэрлэлийн хүчин чадал, согтоох чанар гээд олон зүйлээр “Домогт” архи нь магнат болсон “АПУ”-гийн хаана нь ч хүрэхгүй байж болно. Гагцхүү үүний эсрэг гаргаж тавьсан маш сайн хууль байгаа хойно яалтай ч билээ. Нөгөө талаар энэ бизнест улайрах хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, салимоны эрхийг алдсан. Үүнийг шууд булаагаад авч болохгүйгээс хойш өөр замаар цэвэрхэн дээрэмдэх. Хоёрдугаарт, “Монос” групп ажилчдаа цомхотгоод эхэлсэн нь санхүүгийн байдал хүндэрсэн хэрэг. Ийм цаг үед санхүүгээ аварч үлдэх ямар нэгэн гарц хайх нь бизнесмэний ухаан, бизнесийн алтан дүрэм. Тиймээс “Монос”-ыг аврах ганц зүйл нь энэ “Домогт” биш гэж үү. Гуравдугаарт, чуулган завсарласан энэ үед Л.Эрдэнэчимэг гишүүн шиг идэвхтэй ажиллаж байгаа түшээ үгүй. Гэхдээ ажлынх нь жанжин шугам ерөөсөө л Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль юм.
А.Гал
Зочин · 2014/03/24
IH hurald huul batlah gej irchiheed yun huviin biznesee hiigeed bainaa.
Зочин · 2014/03/23
ene avgai arhi uilverledeg yam bol yu gej huuli sanaachilj 29-say togrog avah gej ulairah bilee dee.Unen bol uneheer s*** jujig boj bna.Manai toirogt neg uzliin caraitai hacuhin ****** ireed carlaad bsan Argagui lAN-iig demjdeg bolohoor demjsen daraa ni hoorhii gishuun bolood aimshig gashig bolson caraigaa neg hun harahaar bolgoj zasuulsan bna lee.Gehdee nov nogoon nud ni aimaar AN-iin ner barisan baliar zalitan bna.Hudlaa huuli gargaad mongo tonshood suuj baihgui arhi uildverlej suuhdaa ichihgui yumaa.HEDEN BALAI HUUHEN SONGOCHIHSON odoo yanaa.