Шүлхийгээр өвчилсөн 3394 малыг устгаад байна
2014/03/19
Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014.01.27-нд шүлхий өвчин гарснаас өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн /6 сум/ Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат сумдад 2291 үхэр өвчилснөөс 2291, Хэнтий аймгийн/1 сум/ Галшар суманд 405 мал өвчилснөөс 405, Дорноговь аймгийн /6 сум/ Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад 724 үхэр өвчилснөөс 69698 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 13 суманд 3420 мал шүлхий өвчнөөр өвчилснөөс 3394 үхрийг зориудаар устгаж, нийт 3696978 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 277 цэгт 1142 хүн 242 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Өмнөх өдрөөс Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 5 үхэр нэмж өвчилснийг устгасан. Мөн УМЭАЦТЛ-ийн 2014.03.18-ны өдрийн шинжилгээний хариугаар Дорноговь аймгийн Иххэт суманд 2, Даланжаргалан суманд 24, нийт 26 бог мал нэмж өвчилсөн болох нь тогтоогдсон. Дээрх 26 малыг устгаагүй тусгаарласан байна.
Зочин · 2014/03/20
Хөөе наад үхсэн малаа бүгдийг нь дэд сайд золжаргалд өгчих тэр хүн нэг хэсэг идэш гэхгүй санаа амар. Золжаргал идэж болно гэсэн