Архинд живсэн Монголчуудын ирээдүй "Худалдаачдын гарт" байна уу!
2014/03/20
“Архидан согтуурахтай тэмцэх” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Л.Эрдэнэчимэг гишүүн ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа билээ.
Энэхүү “Архидан согтуурахтай тэмцэх” хуулийн урьдчилсан байдлаар тусгаснаар 18 градусаас дээш хатуулагтай архийг худалдаалах зөвшөөрлийг 21 наснаас дээш 3 мянган хүн тутамд, харин үйлчилгээний газруудыг мянган хүн тутамд нэг байхаар тусгасан юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ хуулийн төслийн талаар сонссон иргэд дэмжиж байна. Харин найман нэрийн барааны дэлгүүрүүдийн эзэд дээрх хуулийн заалтыг эсэргүүцэж байгаа аж. Ийн эсэргүүцэхийн шалтгаан нь дэлгүүрийн эзэд энэ наймаагаараа амьдралаа залгуулдаг гэлээ.
"Архидан согтуурахтай тэмцэх" хуулийг батлагдвал дэлгүүрийн эзэд нийлж аваад бослого гаргана гэв.
Харин монгол улсынхаа ирээдүйд санаа зовниж явдаг ард иргэд бол энэ хууль манай улсад үгүйлэгдэж байгаа хэмээн сайшаалтай хандах иргэд ч цөөнгүй байна.
БГД-ийн иргэн С.Х: "Энэ хуулийг батлах нь зөв. Энэ архидан согтууралт бол монгол улсын аюулгүй байдалд заналхийлж байна. Дайн болоогүй байж хэдэн мянган хүн амь насаа алдсан гэх мэдээ байнга гардаг. Архинаас болж гэр бүл салж, үр хүүхэд өнчирч үлдэж байна. Энэ хуулийг дэмжинэ. Одоо бүр арван жилийн хүүхдүүд гудамжинд согтуу явж байгаа харагддаг" гэлээ.
Манай улсад нэгэн нь хууль санаачлаад гаргахаар нөгөө хэсэг нь эсэргүүцэж асуудал байнга гардаг болж. Уул нь болж бүтэж байгаа хуулиудыг батлаад, журамлаад өгвөл энэ Монгол улс чинь архин далайд живчихгүй л баймаарсан.
Өнөөдөр Монгол улсад архины 57, спиртийн 9, шар айрагний 9, дарсны 10 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундаа нэмэгдэнэ. Тэгэхээр манай улсын нэг хүнд ногдож байгаа архины хэмжээ жилд 23 л болж байгаа гэдгийг ард түмэн, төрийн түшээд, эрх мэдэлтнүүд санах хэрэгтэй.
Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод 7107 архины тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бий. Өнгөрсөн онд нийт 25362 гэмт хэрэг бүртгэгдсэний 6406 нь, 795923 зөрчлийн 52499 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Архидан согтуурсны улмаас 123454 хүн эрүүлжүүлэгджээ. 2011 онд 412 хүн архины хордлогонд орж амь насаа алджээ.
Мөн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн 80 хувь, хараа хяналтгүй хүүхдийн 86 хувь нь архи, тамхи хэрэглэх, тэнүүчлэх, компьютерт донтох өвчтэй, тэдний эцэг эхчүүдийн 86 хувь нь архины хамааралтай байна. Таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой эмгэгт өртөж байгаагийн дотор гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний шалтгааны 97 хувь, гэр бүл салалтын шалтгааны 58.3 хувийг архидалт эзэлж гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины ба хүчингийн гэмт хэргийн 90 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ аюултай хэмжээнээс 2-3 дахин их байгаа юм.
Өнөөдрийн ашиг орлогоо бодох шаардлагатай мэдээж худалдаа наймаа эрхлэж байгаа хүн болгон бодох нь зөв л асуудал. Гэхдээ худалдаа эрхлэгчид "согтууруулах ундааг хоёр төрөлд хувааж байгаа. Үүнд нэгдүгээрт 3-18 градустай буюу сул агууламжтай. Мөн 18 градусаас дээш буюу өндөр агууламжтай гэж хоёр хуваасан. Өндөр агууламжтай согтууруулах ундааг тусгай дэлгүүрээр зарна гэсэн заалт бий. Энэ тусгай дэлгүүр нь зөвхөн архи зарна бусад хүнсний бүтээгдэхүүнийг зарахгүй ээ" гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс зөвхөн супермаркет руу чиглэсэн хууль батлаж байгаа гэж хардах хэрэггүй. Харин үүний оронд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй уулзаж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь зөв болов уу. Асуудлыг хамтдаа шийдэж Монгол улсаа Архин далайд живүүлэхгүй байлгүй гэдэгт найдаж байна.
Х.Даваа
Зочин · 2014/03/22
Цагаа олсон ЗӨВ хууль. Тэр дэлгүүрийн эзэд эс**********цэх нь аргагүй. Дэлгүүрийн гол орлого нь архи байгаа. Яагаад гэвэл архи зарж байгаа дэлгүүрүүдээс их бага татвар авч байгаа. Ёсоороо бол өндөр татвар авах ёстой байсан. Иргэдээ бодоод энэ хуулийг яаралтай батлаж гаргах ёстой.
Зочин · 2014/03/22
Zov shu! Arhi zardag erhiig ers tsooloh tsag bolson
Зочин · 2014/03/21
Mongol eruul bie xytdiin baylagiig buteegeed bga
Зочин · 2014/03/21
Mongol xodood mungu duuusaxgui xytad bayjij xanaxgui
Зочин · 2014/03/21
mongol xunii xodood bie yasan chanartai xytadiin xognii sav mungunii ex uuusver ursaad xytad bayjaad mo sunuuud
Зочин · 2014/03/21
22 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 9191510322 Товчоо шинэ хотын төвийн урд байрлалтай 2-р эгнээний 2 га газар зарна. Утас 91915103