ХБНГУ-ын Дрезден хотын шүүхэд дипломатчдыг ирэх сард шүүнэ
2019/10/14
Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 килограм героиныг дипломат дугаартай “Мерседес бенз” загварын автомашинаараа тээвэрлэж яваад өнгөрсөн тавдугаар сард саатуулагдсан.
Тэгвэл тэдэнд ХБНГУ-ын Дрезден хотын шүүхэд арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцэхээр товлосон байна. Энэ талаар Прокурорын газрынх нь хэвлэлийн төлөөлөгч Юрген Шмит мэдээлэв. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн наймдугаар сард шүүхэд шилжүүлсэн билээ.
Зочин · 2019/10/15
Мөрдөн байцаалтанд буцаагаад, мөрдөж байна гэж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь өнгөрөөчихвий дээ