Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид дэлхийд ховордож улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэс агнасан этгээдийг шалгаж байна.  Сэжигтэн  цоохор ирвэсийг  Говь-Алтай аймгаас тээвэрлэн Улаанбаатар хотод худалдахаар бэлтгэж байсан ажээ. Түүнчлэн арьсыг нь худалдан борлуулах гэж явсан хэсэг иргэдийг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн баривчилсан байна. Энэ хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа