Гэрийнхээ гадна хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүгийн хэргийн мөрдөн байцаалт дуусан. Улмаар Нийслэлийн прокурорын  газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тугай ангийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. 


2019.10.18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болж гэм буруугийн хурлыг  өнөөдөр буюу 2019.10.29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон.  Шүүх хурал цагтаа эхэлсэн юм.


Эрүүгийн хуулийн 20.7.1 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд шүүхээс дуучин Б.Амархүүг гэм буруутай гэж үзэх юм бол хуульд заасан дээрх ялыг оноох юм. 

Дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноосон байна.