Монгол ОХУ-тай нэгдэнэ гэсэн мэдээллийг Ерөнхийлөгч үгүйсгэв
2014/03/22
“Армянийн мэдээ” буюу evrazia.org сайтад өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол ОХУ-ын бүрэлдэхүүн болно, энэхүү гэрээнд Ц.Элбэгдорж гарын үсгээ зурсан хэмээн уг сайтад дурьдсан байна.
Тус сайтад ” Энэ жил Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд Монгол гэсэн субъект нэмэгдэж магадгүй” хэмээн гарчиглажээ. Энэ талаарх мэдээллийг тус сайт ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровын үгнээс иш татсан аж. Гэхдээ энэхүү мэдээллийг Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үгүйсгэлээ.
Тэрбээр, өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ийм зүйл огтхон ч болоогүй, болох ч үгүй. Энэ бол өмнө нь гарч байсан худал зүйл. Манай улсын зохих албаны байгуулагаас өмнө нь үүнд няцаалт хийж зохих байгууллагад мэдэгдэл ч хүргэж байсан. Иймэрхүү эрүүл хүний зүүдэнд ч оромгүй зүйлээр үг хийх хэрэггүй юм” хэмээн няцаалт хийжээ.
Зочин · 2014/03/23
Орчихсийн бишvv?
Зочин · 2014/03/23
Ediin zasgaaraa oros xyjaa 2 iin avtonomt mongol ashig orlogoo ugdug xoni ymaa mongol aimxai
Зочин · 2014/03/23
Bitgii gorid ***iin orosuud. **** ts****aa.