"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр бидэнд уран бүтээлээрээ хэдийнээ танил болсон. Гэвч өдгөө тус театраа орхин чөлөөт уран бүтээлч болсон.

Түүнийг “Мөн үү?”, ”Тийм үү?” гэсэн үгийг бидний дунд “брэнд” болтол дэлгэрүүлсэн гэдгийг уншигч та бүхэн андахгүй. Өөрийн бүтээсэн дүрээсээ болж  “Банш Батаа” гэх хочийг авсан нэгэн.  Анх их сургуулиа төгсөөд “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзаснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болж байсан. Түүний тоглосон уран бүтээл нь “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал”, "Ээжээ надтай гэрлээч" зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлд гол дүр бүтээсэн тэрбээр гэр дүүрэн охидтой аз жаргалтай амьдарч байна.