Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулсан. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм.

Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор энэ сарын 2-нд албадан нутаг буцаасан.

 Нийт 759 хүн /үүнээс 103 эмэгтэй/-ийг нутаг буцаахаар вагонд суулгаж явуулсан. Харин шалгах шаардлагатай зарим хүмүүсийг Тагнуул болон цагдаагийн байгууллагаас авч үлдсэн юм. Тэгвэл БНХАУ-ын цагдаагийн газраас эдгээр иргэдийг шалгаж эрүүгийн хэрэгт татан Нанжин хотын шоронд хорихоор болсон байна.